Т.Энхжаргал ДАШТ-нд оролцохоор боллоо
- 2013-09-13
- Спорт
- 0

ОУХМ Т.Энхжаргал Италид болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. “Бодь интернэшнл” компанийн хамт олон түүнд амжилт хүсч, мэргэжлийн дугуй гардуулсан байна. Монголын дугуйн холбооны шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал Энэтхэгт болсон Азийн аваргаас алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэн цоо шинэ хуудас нэмсэн билээ. Тэрбээр тус тэмцээнээс алтан медаль хүртсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ өвөртөлсөн юм. Италид болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх манай тамирчин энэ сарын 19-нд эх орноосоо мордох юм байна.

Сэтгэгдэл (2)
otgoo (202.131.235.67)
chamd amjilt husie sain oroltsooroi huleej baiya za ohin mini
bgg (103.11.195.184)
amjily husie