Хаданд авиралтынхан аваргуудаа тодруулжээ

Б.Гангаамаагийн нэрэмжит Ханан хадны авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Төв аймгийн Дуган хаданд болсон тэмцээнийг таван насны ангиллаар зохион байгуулсан байна. Энэ жилийн тэмцээнд есөн багийн 100 тамирчин оролцсоноос хотод 77, улсад 83 тамирчин хурд хүчээ сорьжээ. Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Дархан-Уул, Хэнтий, Өмнө-говь, Эрдэнэт, Багануур зэрэг 10 аймгаас оюутнууд, өсвөр үеийнхэн, ахмад уулчид гэсэн гурван үеийнхэн нэг дор өрсөлдсөнөөрөө онцлог тэмцээн болсон байна. Улмаар улсын аваргад багийн дүнгээр “Эверест” баг манлайлж, “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг удаалж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Я.Жанцангийн нэрэмжит ”Сутайн бор” баг гуравдугаар байрт шалгарчээ. Хотын аваргаар “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны баг тэргүүлж, Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” баг дэд байрт шалгарсан байна. Харин “Эверест” баг удаах байрт шалгарч амжилттай оролцсон байна.
Сэтгэгдэл (0)