Аваргуудын лигт анх удаа хүчээ үзэх Дэвид Мойес сэтгэгдлээ хуваалцлаа

Өнөөдөр шөнө Европын тавцан дахь тулаанууд эхлэнэ. Анх удаагаа Аваргуудын Лигт хүчээ сорьж үзэх гэж байгаа Манчестес Юнайтедын шинэ босс Дэвид Мойес энэ талаарх өөрийн сэтгэгдэлээ хэвлэлийн бага хурлаар дамжуулан тайлагналаа.
Олд Траффорд цэнгэлдэх дэх Европын тавцаны тулаант үдшийн талаар: "Би үргэлж л Аваргуудын Лиг-н томоохон тулаант үдшийг биширсээр ирсэн. Тамирчид маань ирэх тоглолтонд оролцох гээд аль хэдийнээ сэтгэл санаа нь хөөрцөн л сууцгааж байна. Манай залуучууд талбайд гараад сайхан шоу үзүүлнэ ээ" гэж мэдэгдлээ.

Леверкузены довтлогч Стифан Кеслинг-н талаар: "Тэр бол маш сайн тамирчин. Түүнийг би Эвертонд байхдаа ажиглаж байсан. Тэр хөл, толгойгоороо сайн тоглож аль болох довтлохыг эрмэлздэг. Эвертонд байхад надад түүнийг багтаа авах хангалттай хэмжээний мөнгө хэзээ ч байгаагүй."

Аваргуудын Лиг-н "А" хэсэгийн талаар: "Миний бодлоор бүх хэсэг хүнд бэрх гэж үзэж байна. Хэсэгээсээ 1-р гарч ирэх нь чухал гэхдээ өнгөрсөн хэдэн жилд энэ нь тун бэрх болж ирсэн. Өнгөрсөнийг бодвол одоо тааварлаж болохооргүй болсон гэх юм уу даа. Манай хэсэгт Герман, Испани-с тус тус хатуу самарууд байна. Мөн бид Шахтёр-той тоглох хэрэгтэй. Манай хэсэг бол бэрх."

Аваргуудын Лиг-т анх удаа оролцох гэж байгаа сэтгэгдэлийнхээ талаар: "Энэ тал дээр үнэхээр их сэтгэл хөдөлж байгаа. Анх Юнайтед-д элссэн цагаасаа л сэтгэл хөдлөл их байна. Тоглолт бүр шинэ адал явдал, тэмцэл болж өгч байна. Би Аваргуудын Лиг-н тоглолтод урьд нь Эвертонд байхдаа нэг оролцож байсан гэхдээ тэр бол энэ шиг хэсэгийн шат хүртэлээ биш байсан харин энэ удаад бол огт өөр. Энэ клуб бол хасагдах шат уруу ороод сурчихсан клуб."

Маргааш шөнө Монголын цагаар 02:45-с манайх Баер Леверкузен-тэй тоглох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)