Волейболчид анхны хожлоо авлаа

2013 оны волейболын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг Хонконгийн багийг 3:1- ийн харьцаагаар хожиж, анхны хожлоо авлаа. Энэ сарын 13-нд Таиландын Рачишима хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 улс оролцож байгаа юм. Манай шигшээ баг Таиланд, Казахстан, Австрали Улстай “А” хэсэгт оноолт таарсан. Улмаар хэсэгтээ Монголын шигшээ Австралид 0:3, Казахстанд 0:3, Таиландад 0:3-ын харьцаагаар ялагдсанаар IX-XII байрын төлөө тоглох эрхийн төлөө “G” хэсэгт багтсан. Энэ хэсэгт Монгол, Австрали, Индонези, Хонконгийн шигшээ багууд дахин тоглосон юм. Манай шигшээ Мьянмар Улсын багтай шийдвэрлэх (XIII, XV) тоглолтыг маргааш хийнэ. Хэсэгтээ хожил аваагүй Мьянмарын волейболчид Энэтхэгийн багийг 3:2-ын харьцаагаар хожиж, Азийн аваргын эхний хожлоо авсан байна.
Сэтгэгдэл (0)