Ц.Цэвээнпүрэв халз тулалдахаар болжээ

Мэргэжлийн боксын ренгинд хурд хүчээ сорьж яваа 42 настай ахмад тамирчин Ц.Цэвээнпүрэв ирэх сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд Оросын залуу тамирчинтай халз тулалдахаар болжээ. Одоогоор түүнтэй тулалдах тамирчны талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа юм. Ц.Цэвээнпүрэв энэ удаад 63.5 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд тулааны үеэр Монголын дөрвөн тамирчин дэвжээнд гарч тулалдах юм байна. Манай улсад олон улсын боксын холбооны салбар холбоо байгуулагдаад байгаа бөгөөд ирэх жилээс мэргэжлийн боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)