Бодибилдинг фитнессийн ДАШТ Монгол улсад анх удаа

Бодибилдинг болон фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 24-27-нд манай улсад зохион байгуулахаар болжээ. Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос зохион байгуулах энэхүү тэмцээнд 50 гаруй орны 350 тамирчин оролцох юм байна. Мөн тэмцээнийг сурвалжлахаар гаднын томоохон хэвлэл мэдээллийн баг ирэх ажээ. 
“Тэмцээний ард эх орны маань нэр хүнд, ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа цуурайтуулах залуусын итгэл яваа тул бид бүх чадлаа дайчлаж ажиллаж байна. Тиймээс салбар салбарын тэргүүлэгч, бизнесийн хүрээний байгууллагуудаасаа бид энэ нэр хүндтэй үүргийг биелүүлэхэд хамтран оролцож, ивээн тэтгэхийг урьж байна” гэж Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тэмцээн зохион байгуулах хорооноос мэдээлсэн юм.


Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)