Өсвөрийн хөл бөмбөгчид Инчонд өрсөлдөхөөр болжээ

Өмнөд Солонгосын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбоо 12 хүртэлх насныхны Азийн фестивалийг ирэх сарын 3-6-нд Инчон хотод зохион байгуулах юм. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Их талын дуулиан” төрийн бус байгууллагаас энэ нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубын багт олгожээ. Тус баг нь энэ жил “Их талын дуулиан”-аас зохион байгуулдаг “Дуулиан-2020” болон Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн УАШТ-д түрүүлсэн юм. Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль Инчон хотын Сонгдо дүүргийн “LNG Sports Complex Park”-т болох бөгөөд зохион байгуулагчид Ази тивийн 42 улсад урилга илгээжээ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)