ДАШТ--ийг Азийн орнуудаас Монголд анх удаа зохион байгуулахаар боллоо
- 2013-09-26
- Спорт
- 0

-ДАШТ-ийг эх орондоо зохиох эрхийг хэзээ авсан бэ?
-Жил бүр “Дэлхийн конгресс”-ын уулзалт болдог. Дэлхийн аварга зохион байгуулах эрхийг Конгрессын гишүүдийн олонхийн саналаар дэмжлэг авч баталдаг. Өнгөрсөн жил бид Монголд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулснаараа давуу эрхийг авч энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо. Мөн Азийн орнуудаас анх удаа манай улс энэ эрхийг авч буйгаараа онцлогтой. Одоогоор тэмцээнд 22 орны 200 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээний бүртгэл ирэх сарын 17 хүртэл үргэлжилнэ.
-Манайхаас хэдэн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Нийт 15 жинд 20 тамирчин бэлтгэж байгаа. Тэмцээн дэлхийн стандартаар буюу 25 жинд аварга тодруулна.
-Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манайхаас хүн бий юу?
-Дэлхийд бодибилдинг фитнессийн 200 гаруй итгэмжлэгдсэн шүүгч байдаг. Улмаар дэлхийн хэмжээний тэмцээний тов жилийн өмнөөс зарлагдаж итгэмжлэгдсэн шүүгчид тухайн жилийнхээ шалгалтын оноог буюу чансааг онлайнаар илгээдэг учиртай. Тэндээс олон улсын бодибилдингийн дэлхийн аваргын ерөнхий шүүгч нь шалгаруулж ДАШТ оролцуулдаг. Энэ удаагийн тэмцээний хувьд шүүгчдийн шалгаруулалт үргэлжиж байгаа гэсэн. Манай улсаас тус шалгаруулалтад хоёр шүүгч мэдүүлгээ илгээгээд байна. Тэр хоёр маань дэлхийн хэмжээнд чансаагаараа нэлээд дээгүүрт орж байгаа учраас тэмцээнийг шүүх эрхээ авна гэдэгт итгэлтэй байгаа.

-Дэлхийн аваргын тэмцээнийг хаана зохиохоор төлөвлөж байна вэ?
-Энэ спорт тайзан дээр болдгоороо онцлогтой. Харин манайд зориулалтын тайз, заал нь байхгүй учраас бид “UB палас”-ын их танхимд хийхээр бэлтгэж байна
Г.Очир

Сэтгэгдэл (3)
waa (202.72.245.179)
yaj erhiinavdag bainaa?
tseegii (202.21.124.1)
hezee bolohiin
(122.201.18.192)
СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358