Тэмцээний өмнө бэлгийн харьцаанд орсон шалтгаанаар тоглох эрхээ хасуулжээ
- 2013-10-04
- Спорт
- 0
Бельгид “Брюгге” клубын хөлбөмбөгчин, залуучуудын үндэсний шигшээ багийн гишүүн, 21 настай Максим Лестьенны тоглох эрхийг Үндэсний хөлбөмбөгийн холбооноос нь зургаан сараар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Шалтгаан нь тоглолтын урьд орой секс хийж, Үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа хөлбөмбөгчиний дүрмийг зөрчсөнд оршиж байв.Лестьенныг найз бүсгүйнх нь хамтаар зочид буудлын өрөөнд байхад нь “гардсан” аж. Энэ үед Бельгийн залуучуудын шигшээ баг “Евро-2015”-ийн урьдчилсан шалгаруулалтанд Италийн багтай тоглох гэж байжээ. Ийнхүү Бельгийн Хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр Лестьенныг 2014 оны гуравдугаар сарын нэгэн хүртэл тэмцээнд орох эрхийг түдгэлзүүлэхээр болжээ. Мөн хэрэв хөлбөмбөгчин хариуцлага алдаж, дахин ийм алдаа гаргаж, дүрэм зөрчих юм бол шийтгэлийг хоёр жил болгох талаар яригдаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)