Монголын шигшээ хагас шигшээд үлдэх боломжтой
- 2013-10-10
- Спорт
- 0
Монголын шигшээ баг Гуамыг 83-67 оор хожиж, Зүүн Азийн Наадмын эхний тоглолтондоо хожиж чадлаа. Тоглолтын эхний үеийг 21-14 өөр хожиж, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд 10-аад онооны зөрүүтэй явсан тоглолт 3-р үед 6 оноо болж ойртсон ч манай залуус 4-р үед тоглолтыг маш сайн хамгаалж тоглонэхний хожлоо авлаа. Одоо тэд маргааш 11.00 цагаас Солонгосын багтай, нөгөөдөр 13.00 цагаас Тайваньтай тоглож, хэсгийн тоглолтуудаа дуусгах юм. Энэ 2 тоглолтоос дахиад нэг хожлыг авахад л бид хэсгээсээ шалгарч, шилдэг 4-т тунаж үлдэх юм.Билгүүн 27 оноо авч багаа тэргүүлсэн бол Одбаяр 16 оноо, 10 с.б.а, Санчир 13 оноо, 10 с.б.а, Ууганбаяр 12 оноо, 7 с.б.а үзүүлж, Монголынхоо шигшээг ялалтанд хүргэжээ!!!

Сэтгэгдэл (0)