Таван мянган хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо. Цэнгэлдэх хүрээлэнг дэлхийн Хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны “Гоол” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Хөлбөмбөгийн холбооны энэ оны улирлын сүүлчийн тоглолт болох “Супер цом 2013” тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхсон юм. Тэмцээн Дулааны IV цахилгаан станцын “Эрчим”, Орхон аймгийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубийн хооронд болсон. Улмаар Дулааны IV цахилгаан станцын “Эрчим” клуб 2:1 онооны харьцаатай ялалт байгуулав. Монголын хөлбөмбөгийн холбоо нь 2001 оноос эхлэн дэлхийн Хөлбөмбөгийн холбоотой хамтран “Гоол” хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дүнд манай улсын хөлбөмбөгийн материаллаг бааз сайжирч, хөгжилд нь чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Б.СЭЛЭНГЭ
Сэтгэгдэл (3)
tsenguun (202.126.89.251)
Гоё талбай шүү
Baljaa (103.23.51.4)
ene haana bdiin bol
zochin (202.70.42.34)
haya ch gsn gants sain medee sonsoh zugeer bnashuu :D