
Чөлөөт бөхийн улсын шүүгч Б.Алтангадас, П.Батбаатар нар Босни-Герцеговино Улсын Сараево хотод болсон чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зохион байгуулсан хурлаар онол, дадлагын шалгалт өгч олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн болзол хангажээ. Мөн саяхан олон улсын шүүгч С.Чинбат хоёрдугаар зэрэглэлийн шүүгч болсон юм. Өнөөдрийн байдлаар манай улс чөлөөт бөхийн олон улсын 17 шүүгчтэй болжээ. Үүнд олимпийн зэрэглэлийн нэг, нэгдүгээр зэрэглэлийн дөрөв, хоёрдугаар зэрэглэлийн хоёр, гуравдугаар зэрэглэлийн 10 шүүгч байгаа аж.
Сэтгэгдэл (0)