”Интер Милан” Индонез эзэнтэй боллоо

Индонезийн бизнесмэн Эрик Тохир “Интер Милан” клубийн хувьцааны 70 хувийг албан ёсоор худалдан авчээ. Тэрбээр “International Sports Capital” компанийг эзэмшдэг бөгөөд NBA-гийн “Philadelphia 76”, “MLS-ийн D.C. United” багийн хувьцааг мөн эзэмшдэг юм байна. Энэхүү худалдааг хийх талаар клубийн хуучин ерөнхийлөгч Тохиртой өнгөрсөн зунаас ярилцжээ. Гэхдээ Итали эрхэм түүний саналыг хүлээж авалгүй байсаар өдий хүргэсэн байна. Тохир Интерт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулж өгнө хэмээн амлажээ. Тэрбээр “Өнөөдөр миний хувьд маш онцгой өдөр болж байна. Ноён Моратти надад Интерийн дараагийн үеийг авч явах итгэл хүлээлгэн өглөө. Цаашдаа ч гэсэн бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Би бизнесмэн бас спортын хорхойтон, хөгжөөн дэмжигч. Энэ гайхалтай клубийн фэнүүдийн төлөө чадах бүхнээ хийх болно. Интерийн түүх олон цом шагналаар баяжина хэмээн найдаж байна. Үүний төлөө бид ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)