Бөхчүүд БНАСАУ-ыг зорилоо

БНАСАУ-ын бөхийн холбооны урилгаар манай улсын залуу бөхчүүд Пхеньян хотыг зорилоо. Тэд энэ сарын 18-28-нд хамтарсан бэлтгэл хийж халз тэмцээнд оролцох юм байна. Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж БНАСАУ-д очиж хамтарсан бэлтгэлийн явцтай танилцан тус улсын бөхийн холбооны удирдлагатай уулзахаар болжээ. Хамтарсан бэлтгэлд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох аж. Тамирчдын дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан ажиллахаар болсон байна. Харин тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Х.Ганболд багтжээ. Хөнгөн жинд дэлхийд тэргүүлдэг Ардчилсан Солонгосын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, сургуулилтын орчинтой танилцах нь манай бөхчүүд, дасгалжуулагчдын хувьд том боломж юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)