
Казахстаны Алма-Ата хотноо болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай Кенийн тамирчин Жон Майтайг яллаа. Түүний дараагийн учраа нь дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгддэг, Бразилийн тамирчин Робсон Консесао юм. Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 49, 69, 81 кг-ын жингийн эхний тоглолтоор үргэлжилнэ. Энэ гараанд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн тул тоглохгүй. Харин 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ- ын Цонг Мамати Турсунтай тулалдах юм. Мөн 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр эхний тойрогтоо АНУ-ын Геремиас Торрестой тоглохоор учраа таарчээ.
Сэтгэгдэл (0)