У.Бямбажав дахин дэлхийн аварга боллоо
- 2013-10-21
- Спорт
- 0
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй тулааны спортын дэлхийн наадмаас манай тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Наадмын сумогийн эрэгтэйчүүдийн +115 кг-ын жинд дэлхийн хошой аварга У.Бямбажав түрүүлж, 85 кг-д хүч үзсэн О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн болжээ. У.Бямбажавын хувьд мэргэжлийн сумод Дайшоүчи нэрээр зодоглон макушитагийн тэргүүн хэсэгт амжилттай барилдаж байсан юм. Өдгөө тэрбээр АНУ-д кино, дэлгэцийн уран бүтээлд хүч сорьдог билээ. Дэлхийн тулааны спортын наадмыг ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Харин манай улс алт, мөнгөн медальтайгаар гуравдугаарт эрэмбэлэгджээ.

Сэтгэгдэл (2)
bayaraa (182.160.9.15)
tasarhai ene chin l jinhene mongol er hvn shvv dee
kkkk (112.72.13.54)
89 89