Алма-Атагийн ринг ширэн бээлийтнүүдэд ээлтэй байна

Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэ дүрмээр толгойны хамгаалалт, дуулгагүй зохион байгуулж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алма-Атад үргэлжилж байна. 100 орны 400 гаруй ширэн бээлийтэн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй энэ удаагийн тэмцээн манай тамирчдын хувьд ээлтэй байгаа нь эхний тоглолтоос харагдсан. Тэмцээний сүүлийн үеийн мэдээг дуулгахад 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх- Эрдэнэ эхний учраагаа ялжээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Азиз Бебитовтой тоглон, 3:0 харьцаатай ялсан байна. Энэхүү тулаанд ялснаар гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч байгаа юм. Тэрбээр өөрийн жиндээ чансаагаараа хоёрт бичигдэж хэсгээ толгойлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл аваргын төлөөх тулаан хүртэл өөрөөсөө доогуур эрэмбэлэгдсэн боксчидтой учраа таарсан гэсэн үг.

 У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөө Алжир, Армян, Беларусь, Узбекистан, Филиппин, Азербайжаны боксчдоос шалгарсантай нь тулалдан дэлхийн аваргын хос медальтан болох эсэхээ шийднэ. Харин өнөөдөр рингэнд гарах ОУХМ Н.Шинэбаяр эхний тойрогтоо Израйлийн Константин Снигуртай учраа таарсан. Одоо тэрбээр Польшийн тамирчин Михаль Ковалчыктай тулалдана. Польшийн боксчиныг ялсан тохиолдолд Румыны Журатон Богдантай тулалдана. Түүнийг дийлбэл Казахстан, Итали, Азербайжаны аль нэг боксчинтой медалийн төлөө тоглох юм. Тэмцээний 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний учраагаа ялсан. Тэрбээр эхний тойрогт Кенийн Жон Майтайг ялж, өнөөдөр дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгддэг Бразилийн тамирчин Робсон Консесаотай тоглоно. Энэ давааны ард гарвал тэрбээр хүрэл медалийн төлөө Унгар, Шотланд, Литв, Энэтхэг, Киргизстан, Польшийн тамирчдаас шалгарсантай нь тулалдана. 46 боксчин өрсөлдөж   буй түүний хэсгийг дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Италийн Валентино Доминико тэргүүлж байгаа билээ. 60 кг бол монголчуудын хувьд амжилт гаргадаг жин билээ.

 Харин 69 кг-ын жинд тулалдсан ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ-ын Цонг Мамати Турсунг ялжээ. Манай тамирчин түүнтэй өнгөрсөн онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, Солонгосын Инчионд 2011 онд болсон Азийн аварга шалгаруулах хагас шигшээд ялагдаж байсан юм. Мөн 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр эхний тойрогтоо АНУ-ын Геремиас Торрестой хурд хүчээ сорьсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцсон туршлагатай билээ. Өнөөдөр тэрбээр ээлжит тулаанаа ОУХМ Б.Түвшинбаттай хийнэ. Манай тамирчны хувьд Маймати Турсунтай өмнө нь 2012 онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, Солонгосын Инчионд 2011 онд болсон Азийн аварга шалгаруулах хагас шигшээд ялагдаж байсан юм. Гэсэн ч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхсэн. Б.Түвшинбатын өнөөдрийн учраа ОХУ-ын залуу тамирчин Александр Беспутин билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-ын жинд өрсөлдөж буй С.Эрдэнэбаяр өнөөдөр Узбекийн Мамазулиновтой рингэнд гарна. Тэрбээр эхний даваанд АНУ-ын Жеремиа Торрестой тоглож, гуравдугаар үед хүнд цохилтоор буулган авсан. С.Эрдэнэбаяр шөвгийн наймд үлдэхийн төлөө Латвийн ширэн бээлийтэнтэй өрсөлдөнө.

 С.Эрдэнэбаяр бол манай хүнд жингийн боксчдоос хамгийн өндөр амжилт үзүүлж 2009 оны Миланы дэлхийн аваргад хоёр давж, шөвгийн наймд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Францын боксчинтой эн тэнцүүхэн тулалдаж маш цөөхөн оноогоор ялагдаж байсан туршлагатай тамирчин юм. Харин манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, өнөөдөр Унгарын залуу тамирчин Иштван Унгаритай тоглоно. Унгарын боксчныг ялбал Австрали, Таиланд, Бразилийн боксдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдах юм. 51 ширэн бээлийтэн хүч үзэх сонирхогчдын боксын дэлхийн аваргын 56 кг-ын жинд монголчуудын ихээхэн найдвар тавьж буй залуу гавьяат Н.Төгсцогт чансаагаар тавд эрэмбэлэгдэн дэд хэсгийг толгойлжээ. Түүний тоглох хэсэгт Лондоны олимпод аваргын төлөө тулалдсан Кубын боксчин Карразана Робейси байгаа нь манай тамирчинд даагаа нэхэх сайхан боломж гарч байгаа гэсэн үг. Н.Төгсцогт нэгийн даваанд хийлж, улмаар Азербайжан Тажикстаны тамирчдын хэн ялсантай, тэгээд Венесуэл, Уэлс, Кенийн боксчдоос ялж гарч ирсэнтэй нь тулалдана. Хүрэл медалийн төлөө Энэтхэг, Филиппин, Аргентин, БНАСАУ- ын тамирчдаас шигшигдэн гарч ирсэнтэй нь хүч үзэх юм. Тэгэхээр манай хүнд мөнгөн медаль хүртэл бас ч гайгүй өрсөлдөгчид таарчээ.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Biggie (203.194.115.139)

    2013-10-21

    ene setguulch haana yavnaa :0

  • Zochin (175.210.146.158)

    2013-10-21

    ali hed honogiin umnuh medee tavihiimdaa..bugd l 2n davaand ylagdaa bizde?Internet hugjsun ued tsag tuhaid ni medee medeelleer unshigchdaa hangamaar ymdaa..suud kaz tv ruu orool uzchihne shuu dee.Muhkh erdenedee amjilt

  • (89.218.184.62)

    2013-10-21

    Алма-Ата гэдэг хот байхгуй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алматы хотод болж байгаа.

  • ccc (202.55.180.99)

    2013-10-21

    unen medremjgui medee niiteldeg naasan hahahahhaha

  • (202.21.119.202)

    2013-10-21

    soliotoi setguulchee naad medeegee usatgaachee

  • (203.91.119.122)

    2013-10-21

    garig anduuraad bn gedegshig hezeeniiii medee taviad bn aaaa

  • (103.26.194.22)

    2013-10-21

    Hezeenii medee ve...90% ni budaa bolchihood bn..