Домогт Диего Марадонна ”Наполи” клубийг дасгалжуулах хүсэлтэй
- 2013-10-21
- Спорт
- 0
Домогт Диего Марадонна Рафаель Бенитезийн дараа “Наполи” клубийг дасгалжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 52 настай Аргентиний домог 1980- аад оны сүүлээр “Наполи”-д өндөр амжилттай жилүүдийг үдсэн юм. Түүнийг тоглох хугацаанд клуб түүхэндээ анх удаа Сери А-д түрүүлж мөн УЕФА-гийн цомд аваргалсан юм. Харин одоо тэрбээр Неаполь хотод дасгалжуулагчийн хувиар эргэн ирэхийг хүсч байгаа аж. Марадонна өмнө нь Аргентиний шигшээ багийг удирдаж 2010 оны Дэлхийн аваргад оролцуулж байсан юм.







Сэтгэгдэл (0)