”Фифа - 2014”-ийг өдөр тутмын сонингууд албан ёсны эрхтэйгээр мэдээлнэ

Хүн төрөлхтөний их баяр цэнгэл наадам хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 237 хоног үлдээд байна. Харин энэ бүхнийг Монголын хөлбөмбөг сонирхогчдодоо ETV-HD телевиз онцгой эрхийн дагуу хүргэх билээ. ETV-HD телевиз онцгой эрхийнхээ хүрээнд шууд дамжуулах, худалдаалах, радиогоор дамжуулах, хэвлэл мэдээлэл , интернэт, мобайл гэх цогц эрхийг авсны хүрээнд энэ сарын эхээр Монголын сайтын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бол өчигдөр Мон- голын өдөр тутмын со ни- нуудын хол- боотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Сайт, сонины холбоотой хамтран ажиллах нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын хөлбөмбөг сонирхогчдод хүртээмжтэй хүргэх зорилготой юм. Энэхүү хамтран ажиллах гэрээнд ETV-HD телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат, Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч С.Гантогоо нар гарын үсэг зурлаа. Ингэснээр 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдээ мэдээлэл албан ёсны эрхтэйгээр өдөр тутмын бүхий л сонинуудаар дамжин уншигчдад хүрэхээр болж байна.

С.ГАНТОГОО: МОНГОЛЫН ӨДӨР
ТУТМЫН СОНИНУУД ХӨЛБӨМБӨГИЙН
ДА
ШТ-ИЙГ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР
НИЙТЭЛНЭ


Монголын өдөр тутмын сонинуудын холбооны Ерөнхийлөгч:

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах ETV телевизтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Монголын өдөр тутмын сонинуудын холбоо ямар үүрэгтэй оролцох вэ?
-Юуны өмнө ирэх жилийн спортын хамгийн том үйл явдал дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг онцгой эрхийн дагуу авсан ETV телевизийнхэнд баяр хүргэе. Монголын өдөр тутмын сонинуудын холбоо ETV телевизтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Өдөр тутмын сонинуудын холбоо яагаад энэ Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан үндэсний өдөр тутмын анхдагч сонин Б.ДЭЛГЭР хамтран ажиллах гэрээг байгуулах болсон бэ гэвэл хэд хэдэн томоохон ач холбогдол бүхий учир шалтгаантай. Нэгдүгээрт, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдгийг хэвлэл мэдээлэл өөрөөсөө эхэлж уриалах ёстой. Урьд жилүүдэд ямар нэгэн тэмцээн уралдааны эрхийг телевизүүд авч, харин сонин мэдээлэх эрхийг аваагүй ч ямар нэгэн байдлаар уншигчдадаа хүргэж ирсэн. Харин энэ удаа бид албан ёсны эрхийн дагуу мэдээлэх болж байна. Хоёрдугаарт, манай өдөр тутмын сонинууд хөлбөмбөгийн мэдээ мэдээллийг маш их ач холбогдол өгч мэдээлдэг. Яагаад гэвэл уншигчдын дийлэнх нь спорт сонирхдог. Тэр дундаа хөлбөмбөг сонирхдог хүмүүс байдаг. Тиймдээ ч дэлхийн хэмжээний томоохон хөлбөмбөгийн тэмцээнийг 2-3 нүүр дамнан нийтэлдэг. Ийм учраас энэ удаагийн хамтран ажиллах гэрээ бол маш үр дүнтэй уншигчдад маань таалагдах зүйл болох учиртай.

Б.ДЭЛГЭР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)