У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо
- 2013-10-24
- Спорт
- 0
Казахстсаны Алма-Ата хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны тамирчин Санжарбек Рахмановыг 2:1 буюу 29:28- аар ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Ийнхүү тэрбээр энэ баасан гаригт Кубын тамирчин Ясниер Лопестой мөнгөн медалийн төлөө тулалдах юм. Манай долоон тамирчин дэлхийн аваргыг зорьсноос 31 настай У.Мөнх-Эрдэнэ харих болоогүй гэдгээ харуулж, мөнгөн медалийн төлөө дахин рингнээ гарахаар болжээ. Дашрамд сонирхуулахад 2013 оны дэлхийн аваргад 116 орны 576 тамирчин оролцож байгаа аж.Г.НЯМ

Сэтгэгдэл (3)
zaluu (27.123.214.116)
Medlegtei hun guai box d mungun medaliin tuluu toglodog yum.
(203.169.52.48)
mongon medaliin toloo toglodoggui ym medlegtei baildaa
(103.26.194.74)
Amjilt hvsey monherdenee chi sain ch tamirchin bas sain ch hvn shvv..