Үндэсний бөхийн мэхийг томъёолсон толь бичигтэй боллоо
- 2013-10-24
- Спорт
- 0
Монголын үндэсний бөхийн холбоо “Монгол бөхийн хөгжил сан”-тай хамтран ”Монгол бөхийн нэвтэрхий толь” гаргасан байна. Таван хэсгээс бүрдэх нэвтэрхий тольд Монголын үндэсний бөхөд хамаарах 800 орчим ойлголт, нэр томъёог шүүрдэн олж, тус бүрд нь шинжлэх ухааны тодорхойлолт өгөн тайлбарлажээ. Мөн үндэсний бөхийн мэхийн судалгаа хийж, үндсэн мэх 37, түүний хувилбар 500 гаруй, дээр нь хариу болон угсраа, давхар мэх нийлээд 400 гаруй бүгд 1000 орчим мэх байгааг тогтоож томъёолсон зэргээрээ онцлогтой толь бичиг болсон байна. Түүнчлэн арван засаг, уул тайлга, даншиг, улсын наадам, үндэсний их баяр наадмын холбогдолтой бичгийн эх сурвалжуудыг судлан, 1760- аад оноос хойш өнөөг хүртэл 250 гаруй, жилд 1300 орчим хүн улсын хэмжээний цол авсан болохыг тогтоож, аймагт гурваас дээш түрүүлсэн болон улсын наадамд хоёроос дээш дөрөв давсан 100 гаруй бөхийг нэмж, 1400 бөхийн намтар барилдааны амжилтыг үнэн зөвөөр тогтоож баталгаажуулжээ.Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
Danzan (202.21.119.98)
meht mehendee gegcheed udahgui buhuur medal zulgaadgaa bolihiin bna l daa