Ц.Мөнхзул Азийн аварга боллоо

Иран Улсын Тегеран хотноо болж буй буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд ОУХМ Ц.Мөнхзул түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил охиноо төрүүлж, хэсэг хугацаанд спортоосоо хөндийрөөд байсан юм. Ийнхүү тэрбээр их спортдоо алтан медальтай эргэн ирлээ. Монголын эмэгтэй тамирчид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа 25 метрийн спорт гар бууны төрөлд хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын буудлагын баг тамирчид 29 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Манай тамирчид эрэгтэй, эмэгтэй урт буу, эмэгтэй гар буу, охидын урт бууны багийн төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөх юм.

Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)