У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно. Тэрбээр Кубын тамирчин тоглох юм.
Кубын тамирчин Ясниер Толедо Лопезтой нь Лондонгийн олимпийн хүрэл медальт, 2009 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальтай юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0  авснаар шөвгийн наймд шалгарсан юм. Харин өнгөрсөн лхагва гаригт Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжтой болоод байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Boogii (62.56.130.3)

    2013-10-25

    Amjilt khusie! Alt avaarai!