Бодибилдинг фитнессийн ДАШТ өндөрлөлөө
- 2013-10-28
- Спорт
- 0
Манай улсад Бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн Азид анх удаа болж буйгаараа онцлогтой. Гурван өдрийн турш дэлхийн 50 гаруй орны 350 тамирчин өрсөлдсөн тус тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тамирчид бодибилдинг фитнессийн хоёр насны ангилалд 25 төрлөөр өрсөлдсөн юм. Ахмадын ангилалд эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрэгтэйчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насныхан өрсөлдсөн. Манай улсыг төлөөлж тэмцээний төрөл бүрд 16 тамирчин оролцов. Тус тэмцээнийг ССАЖЯ, Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Ийнхүү Бодибилдинг фитнесссийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд анх удаа зохиогдож байгаа нь энэ төрлийн спорт сонирхогчдод дэлхийн тамирчдыг үзэх маш том боломжийг олгосон юм. Бодибилдинг фитнесийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Мексик Улсад болох ажээ.Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)