Б.Сэр-Одын медалийн буухиа үргэлжилсээр...

Японы Осака хотод болсон “Осакагийн марафон-2013” тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцож мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр энэ удаад хоёр цаг 13 минут 31 секундийн амжилт гаргажээ. Нийт 29112 тамирчин уралдсан тэмцээнд Кени Улсын Жексон Лимо 2.12.06 амжилтаар тэргүүлж, Японы Хасэгава Ацүши (2.15.53) хүрэл медаль хүртсэн байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од 38 км хүртэл Лимотой өрсөлдсөн ч Кенийн тамирчин 39-дэх км-ээс тасарсаар түрүүлжээ.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)