
Чөлөөт агент тоглогч байсан Жамаал Тинсли “Юта Жазз”-ын бүрэлдэхүүнд орлоо. Ютагийн хувьд Трэй Бюркийг гэмтлээр “алдсаны” дараа тэд сэлгээний хүчээ зузаатгах шаардлагатай байсан юм. Учир нь Трэй Бюрк хуруугаа хугалсан учраас ирэх арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл тоглох боломжгүй болсон. Жамаал Тинслигийн хувьд өнгөрсөн хоёр улирлыг Ютагийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн бөгөөд 3.6 оноо, ашигтай дөрвөн дамжуулалт хийсэн байна. Ямартаа ч хуучин багтайгаа гэрээ үзэглэж чадсан ахмад тоглогч маань хэр тоглохыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл (0)