Н.Түвшинбаяр олимпийн эрхийн төлөө зодоглоно

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр олимпийн эрхийн төлөөх тэмцээнд зодоглохоор болжээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхлэх Гран-при тэмцээнд барилдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өчигдөр шигшээ багийнхны хамтаар урд хөршийг зорьсон байна. Түүний оролцох тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох зэрэглэл өндөртэй тэмцээн ажээ. Дашрамд дуулгахад, уг тэмцээ- ний эрэгтэй төрөлд Д.Баярмагнай, Г.Хэрлэн нар 60 кг, Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг нар 66 кг, Г.Одбаяр 73 кг, Г.Түвшинжаргал 81 кг, Б.Жан- чивдорж, Х.Цогтгэрэл нар 90 кг, Н.Түвшинбаяр -100 кг, Б.Бүрэнтөгс +100 кг, эмэгтэйчүүдээс Б.Бат-Эрдэнэ, М.Бундмаа нар 52 кг, Д.Сумъяа 57 кг, Ц.Цэрэннадмид 63 кг, Б.Хулан, Ц.Цэрэнханд нар 70 кг, Б.Мөнхтуяа -78 кг нар барилдах юм байна.

Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)