
Жиу-жицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотноо болж Монголын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай эх орондоо ирлээ. Манай тамирчид Азийн аваргад гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Тивийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-д Д.Долгор, 64 кг-д Б.Буяндэлгэр үнэмлэхүй жинд, +74 кг-д Д.Мөнхтуяа нар алтан медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдээс 82 кг-д Б.Ариунцог, 88 кг-д Б.Зоригтбаатар хүрэл медалийн эзэд болжээ. Монголын жиу-жицү бөхийн тамирчид ирэх сарын 2-3-нд АНУ-ын Лонг Бийч хотноо болох жиу-жицү бөхийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-д Б.Буяндэлгэр /Сүлд/, 74 кг-д С.Энхзаяа /Алдар/, Эрэгтэйчүүдийн 76 кг-д Ш.Энхжавхлан /Эрч/, +100 кг-д Б.Өнөржаргал /Женко/, Б.Сугаржаргал /Женко/ нар хүч, ур чадвараа сорих юм.
Сэтгэгдэл (0)