У.Мөнх-Эрдэнэ: ”Бие ядарсан ч сэтгэл зүрх маань нугарч, цуцахгүй”

Лондоны олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нэгэнтээ ингэж хэлсэн санагдана. Бусдыгаа бодоход олны хараанд төдийлөн өртдөггүй тэрбээр Казахстаны Алма- Атад болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ёстой үзүүлээд өглөө. Дэлхийн аваргын хүрэл медаль түүний хувьд хүсэн хүлээсэн амжилт биш ч медалийн буухиаг үргэлжлүүлсэн гавьяаг нь тоохгүй өнгөрч болохгүй юм. Тэрбээр Казахстаныг зорихын өмнөхөн олон жил нөхөрлөсөн рингний андтайгаа спаринг хийсэн. Энэ нь түүний хувьд сэтгэл зүйн тулаан байсан биз ээ. Харин түүний ялалт олон хүний эргэлзээг арилгаж, үнэнд ойртох хариултыг өгсөн болов уу. Тиймээс тамирчин хүний тэвчээр, хатуужлыг үзүүлсэн түүнд онц тавихад буруудахгүй. Мэдээж дэлхийн аваргад журам ёсоор 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин оролцох ёстой.

Энэ утгаараа ОУХМ З.Энхзоригийг ч буруутгах аргагүй. З.Энхзориг гавьяаттай л адил дэлхийд танигдсан шилдэг боксчин. Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, Европын цувралууд гээд улс, тив, дэлхийн олон амжилтууд түүнд бий. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтод маш харамсалтайгаар ялагдал хүлээн, тавдугаар байрт шалгарч байсан тэр үеийг спорт сонирхогчид мартаагүй л байгаа байх. Ялгаагүй л ялалт, ялагдлын аль аль замыг нь туулж ирсэн Монголын шилдэг боксчдын нэг нь ОУХМ С.Зориг билээ. Ийм хоёр хүчтэй тамирчдаа талцуулж олон улсын боксчидтай нударга зөрүүлэхийнх нь өмнө сэтгэлийг нь эмзэглүүлсэн нь харамсалтай. Гэхдээ тэд рингэн дээр өрсөлдөгч ч амьдрал дээр сайн найзууд гэдгээ харуулсан нь хамгийн их сайшаамаар, баярламаар санагдаж байсныг нуухгүй. У.Мөнх-Эрдэнийг хүрэл медаль аваад ирэхэд нь ОУХМ С.Энхзориг баяртайгаар тосч авсан нь олон хүнийг баярлуулсан нь лавтай.

Боксчид хайр найргүй тулалдаж, их үнээр ялалтаа олж авдаг. Олон жилийн хөдөлмөр, туршлага тэдэнд амжилт гаргахад нь тусалдаг. Гэхдээ авьяас, ур чадваргүй байсан бол мянга оролдоод ч тэрбээр өнөөдрийн амжилтад хүрч чадахгүй байсан биз ээ. Гавьяат тамирчин У.Мөнх- Эрдэнэ багаасаа бөх болно гэж бодож, хаа сайгүй барилдаж явдаг хүүхэд байсан гэдэг. Мөн үеийнхэнтэйгээ гар зөрүүлчихдэг хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Түүний авьяасыг харсан өвөө нь хөрш айлын “том” Санжаа заантай хамт самбо, жүдогийн секцэнд оруулсан байна. Харин Спортын төв ордонд бусад секцүүдийг сонирхоод хаалгаар нь шагайгаад явж байтал хүүхдүүд боксын бэлтгэл хийж байхыг хараад боксын дугуйланд явах болжээ. Гавьяат тэр үед 14-тэй байж. Эхэн үедээ хүүхэд юм болохоор үеийнхэнтэйгээ бужигнаж тоглох нь гоё байсан гэдэг. Сүүлдээ зорилгоо ухаараад, мэдрээд ирэхээр бүх бодол зөвхөн бэлтгэл, амжилтын төлөө л төвлөрөх болсон байна. Ингэж л түүний тамирчны гараа эхэлсэн байна. У.Мөнх-Эрдэнийн дараа гийн зогсоол 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Харин хэтийн зорилго нь Рио- де-Жанейрогийн олимп. Тиймээс урьдын адил шаргуу бэлтгэлээ хийсээр байх биз ээ. Харин 2016 оны олимпийн дараа юу хийхийг хэн ч мэдэхгүй. Магадгүй ган үзгээр зэвсэг хийдэг сэтгүүлч болчихоод спортын сонин сайхнаас монголчуудад хүргээд суух байх. Учир нь У.Мөнх-Эрдэнэ энэ жил МУИС-д сэтгүүлч мэргэжил эзэмшихээр элссэн юм.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (202.179.20.243)

    2013-11-01

    estoi mundag shuu baharhaj bana ulam undur amjil husie ard tumen chmd hairtai shuu

  • (202.21.114.10)

    2013-11-01

    hehe ene munkhuu odoo bolio

  • Bi (202.179.13.153)

    2013-11-01

    Mundag er khun! 10 aad jiliin umnu M.Erdenetei gar zuruukj uzej bailaa gej :)

  • serdamba (182.160.34.143)

    2013-10-31

    HUREN ARISTAI BOLHOOR HUREL MEDAL AVDAG BAIHAA, TSAGAAN N MONGO, SHARGAL ARISTAI BOL ALT KKK, TSARAI SHIGEE BODOLTOI NOHOR DOOO

  • зочин (202.126.90.21)

    2013-10-31

    төмөр замын гурван угсармалын мөнхөө чи ыбайрны жоохон банди нарыг оролодхоо боль

  • зочин (202.126.90.21)

    2013-10-31

    төмөр замын гурван угсармалын мөнхөө чи ыбайрны жоохон банди нарыг оролодхоо боль

  • зочин (202.126.90.21)

    2013-10-31

    төмөр замын гурван угсармалын мөнхөө чи ыбайрны жоохон банди нарыг оролодхоо боль