Өсвөрийн сумочид өрсөлдөнө

Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. “Эрүүл Монгол хүүхэд” уриатай зохион байгуулсан тэмцээнийг аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулсан юм. Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтан болон шигшээ наймд шалгарсан сумочдоос таван хүүхдийг сонгон шалгаруулдаг. Сонгосон таван хүүхдийг ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох “Hakuho cup” олон улсын тэмцээнд оролцуулах юм.

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдыг танилцуулъя.
8-9 насны ангилалд

1. Э.Баяржавхлан /Өвөрхангай Хархорин сум/
2. А.Сосорхүү /Баянхонгор аймаг/
3. Б.Сүхбаатар /Өвөрхангай Гучин-Ус сум/

10-11 насны ангилалд

1.Л.Мянганбаяр /Ховд Эрдэнэбүрэн сум/
2. Х.Сундуй /Өвөрхангай Хархорин/
3. Ж.Базарханд /Өвөрхангай Уянга/

12-14 насны ангилалд
1. Б.Одхүү /Дундговь Баянжаргал/
2. Б.Цэрэндорж /Дорноговь Алтанширээ/
3.А.Амарсанаа /Улаанбаатар СХД 106 ЕБС/
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)