
Испанийн хөлбөмбөгийн холбооноос Диего Костаг шигшээ багт тоглох болсныг албан ёсоор зарлалаа. 25 настай Коста Бразилд төрж, 2007 оноос Ла лигт Атлетикогийн төлөө тоглож байгаа юм. Тэрбээр Бразилын шигшээ багт энэ оноос дуудагдаж хоёр тоглолтод оролцоод байсан. Гэсэн ч тэрбээр Испанийг сонгож, тэдний төлөө хүчин зүтгэхээр шийдлээ. Коста энэ сарын сүүлээр Өмнөд Африк, Анголын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцох боломжтой юм. Тэрбээр шинэ улирал эхэлснээс хойш бүх тэмцээнд 13 тоглолтод оролцож 13 гоол хийгээд байна. Бразил залуу өмнөх улиралд Испанийн эзэн хааны цомд түрүүлж мэргэн бууч болсон билээ.
Сэтгэгдэл (0)