Монгол Улсын мэргэн Д.Норжмаа дэлхийн дээд амжилт тогтоолооо
- 2013-11-01
- Спорт
- 0
БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын мэргэн С.Баярмаа, Д.Норжмаа, гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзэлжээ. Тэднээс Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 54 оноогоор уламжлалт харвааны дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байд 36 зэвт сум тавьсан байна. Монгол нумын онцлог нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг төдийгүй харвахад салхины хүчийг тооцож харвадгаараа онцлогтой. Монголын үндэсний сурын холбооноос энэ жил шинээр 120 гаруй харваач бүртгэжээ. Мөн улс орнуудадтай харилцан хамтарч ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)