Н.Түвшинбаяр өнөөдөр барилдана

БНХАУ-ын Чиндао хотноо болж буй жүдо бөхийн Гран тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд өрсөлдөх Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр өнөдөр /XI.1/ барилдана. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд болно. Эдгээр жинд Б.Жанчивдорж /90 кг/, Э.Энхбат, Н.Түвшинбаяр /хоёул -100 кг/, П.Бүрэнтөгс /+100 кг/, Б.Мөнхтуяа /-78 кг/ нар барилдах юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 11:00 цагт, шигшээ барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

Чиндаогийн Гран-пригийн эхний өдөр Монголын баг тамирчдаас Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр буюу хоёр дахь өдөр манай тамирчид медалийн тавцанд гарсангүй. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ийн жингийн барилдаанууд болсон юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдсөн Бүүвэйбаатарын Хишигбаяр эхний тойрогтоо Хонгконгийг бөхийг цэвэр ялж, дараагийн тойрогт БНСУ-ын Ким Ён Жёнд ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд Бразилийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин 81 кг-ийн жинд манай тамирчин эхний тойрогтоо БНХАУ-ын Ван Шювенд ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Батбаатарын Хулан эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол мөн тус жинд өрсөлдсөн Цэндсүрэнгийн Цэрэнханд эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчныг ялж, дараагийн барилдаанд Бразилийн Барбара Тимод ялагдсан. Дагах барилдаанд мөн л БНХАУ-ын тамирчныг ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Ирина Газиевт ялагдлаа. Ингэснээр Ц.Цэрэнханд тавдугаар байр эзэлсэн юм.

Манай жүдочид хоёр өдрийн дараах байдлаар хоёр мөнгөн медальтайгаар багийн дүнгээр зургадугаар байрт бичигдэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (180.149.95.26)

    2013-11-01

    ali tv gargaj bgaa ve