Хөлбөмбөгчин Мишель Платини манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ
- 2013-11-05
- Спорт
- 0
Европын шилдэг хөлбөмбөгчнөөр гурван жил дараалан шалгарсан цорын ганц хөлбөмбөгчин Мишель Платини энэ сарын 9-нд манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ. Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар ирж байгаа аж. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар “NTV” телевизийн ток шоунд оролцох юм байна. Мишель Платини Европын хөл- бөмбөгийн холбооны /UEFA/ ерөнхийлөгчөөс гадна Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнийг FIFA-гийн дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнд тооцдог байна. Итали гэр бүлээс гаралтай Мишель хөлбөмбөгийн эрдэмд төрөлх Жүф хотын багт суралцсанаар эхлүүлжээ. Мишель богино хугацаанд авьяас чадвараа нийтэд харуулснаар 16 настайдаа Францын дээд лигийн “Метц” клубийн скаутуудын анхааралд өртсөн байна.Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)