10 настай охин дэлхийн аваргаас мөнгөн медаль зүүлээ

100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10 насны ангилалд оролцсон Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь Улсын Орша хотод болсон юм. Тэмцээнд манай улсаас дасгажуулагч Н.Мөнхбаатар, Р.Нармандахын удирдлагад арван хүүхэд оролцжээ. Охидын 8-10 насанд Б.Өнөржаргал оролцож 20 дугаар байранд шалгарсан байна. Мөн 8-10 насны хөвгүүдийн ангилалд С.Мөнх-Оргил VI, Л.Билэгсайхан XVI, Б.Энхрийлэн XXIII байранд шалгарчээ. 11-13 насны охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн VIII, Б.Цолмонтуяа XVI, Т.Ганчимэг XX байр, хөвгүүдийн ангилалд М.Шийрэвжамц XIII, Б.Гантогтох XXVI байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг өдгөө Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуулийн тавдугаар ангид суралцдаг аж. Тэрбээр зургаан настайгаасаа даамын спортоор хичээллэж эхэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)