Д.Цогзолдорж Мөнгөн медаль хүртэв
Чех Улсын нийслэл Прага хотноо болж буй Хүндийг өргөлтийн хүчний гурван төрлийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьсон улсын начин Д.Цогзолдорж мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд манай улсаас 11 тамирчин оролцож байгаа юм. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан, ахмад, Дорнод нутгийн хүү Д.Цогзолдорж өмнө нь Новосибирск хотод болсон дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож “Powerlifting”-ийн хоёр ч төрөлд мөнгө, хүрэл медалийн эзэн болж байжээ.
-
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Сэтгэгдэл (1)
LLL (202.179.20.144)
bayar hurgii.baharhaj bna.