Таеквондогийн тамирчид ганзага дүүрэн ирлээ

БНСУ-ын Чеонг Янг хотноо болсон таеквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирлээ. Тэмцээний 68 кг-ын жинд тулалдсан М.Мягмарбаяр Лаос, Казахстаны тамирчныг онооны давуугаар ялж алтан медаль хүртсэн байна. Мөн 58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр, 74 кг-д тулалдсан Э.Мөнхбуян нар жиндээ аваргалж алтан медаль зүүжээ. Мөн Н.Энхдөл, Б.Түвшинжаргал, С.Янжинлхам нар мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин Д.Энхтүвшин, П.Тэмүүжин, Л.Мөнхгэрэл нар хүрэл медаль хүртжээ. Таеквондогийн Азийн Оюутны аварга шалгаруулах IV тэмцээн өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 4-нд болсон юм. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд анх удаа багийн төрөлд оролцож хоёрдугаар байрт шалгарсан амжилтаар эх орондоо ирлээ.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • залуу (180.235.173.31)

    2013-11-06

    таекванду тамирчиддаа баяр хүргэе.медаль хүртсэн залуусаа төрөөс анхаарч амьдралынх нь баталгааг хангахуйч шагнал урамшуулал алдар цол олгодог журамтай болох хэрэгтэй ССАЖЯ мэргэжлийн холбоо нь анхаарч ажиллах хэрэгтэй.

  • (202.72.247.247)

    2013-11-06

    баяр хүргэе