
А.Мөрөн хэмээх 24 настай хөлбөмбөгийн тамирчин залуу Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр энэ сарын 10-нд Таиландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох “Rangsit FC”-д шалгуулахаар болсон байна. А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог бөгөөд одоогоор АНУ-д суралцаж байгаа ажээ. “Rangsit FC”-н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ “Би А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно” хэмээжээ. Японы бизнесмэн, хүүхдийн хөлбөмбөгийн клубийн Fc Sumida Ulaanbaatar ерөнхийлөгч Такаши Моримото нь А.Мөрөнг Таиланд уруу явах боломжийг нээж өгсөн хүн юм. Такаши Моримото нь жилийн турш А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхий даяархи хөлбөмбөгийн клубууд уруу илгээсэн байна. Эцэст нь “Rangsit FC” хариу өгч А.Мөрөн Таиланд явахаар болжээ.
Сэтгэгдэл (0)