”Rio 2016” зуны олимпын спортын бүх төрлийн таних тэмдэгийг танилцууллаа (фото)
- 2013-11-09
- Спорт
- 0
2016 онд болох зуны Олимп Бразилийн Рио-де-Жанейро хотод зохиогдохоор болсон бөгөөд тус олимпийг зохион байгуулагчид спортын бүх төрлийн таних тэмдэгийг өнөөдөр олон түмэнд танилцууллаа. Нийт 64 таних тэмдэг байгаагаас 41 нь Олимпийн, харин үлдсэн 21 нь паралимпийн таних тэмдэг ажээ. Спортын төрлийн таних тэмдэг хамгийн анх 1964 оны Токиогийн олимпийн үеэр бий болжээ. Тус заншил үүнээс хойш Олимпийн билэг тэмдэгүүдийн нэг болсон.
Үе үеийн олимпийн зохион байгуулагчид энэ асуудалд нухацтайгаар ханддаг бөгөөд өөрсдийн таних тэмдэг нь үзэгч болон оролцогчдын сэтгэлд үлдэцтэй байгаасай гэж хүсдэг байна. Бразилд болох зуны олимпийн таних тэмдэгийг бүтээхэд шилдэг 28 зураач ажилласан байна.

Сэтгэгдэл (0)