“Бөртэ Чоно”-ын эздийг тодруулна

МҮОХ-ноос анх 1995 онд спортын оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн билээ. Харин 2002 оноос энэхүү арга хэмжээг “Бөртэ чоно” хэмээх нэрийн дор явуулах болж, шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ О.Пүрэвбаатар шалгарч “Бөртэ чоно” шагналыг хүртэж байсан. Спортын салбарынхны оны ажлаа дүгнэдэг, спортын баг, тамирчин, дасгалжуулагчдын оны шилдгийг шалгаруулдаг “Бөртэ Чоно” наадмын шүүгчдийн багийг МҮОХ-ноос тодруулж, ажлаа эхлүүлсэн байна. Энэ удаа спортын сэтгүүлчдийн холбооноос гадна ССАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ТББ- уудын төлөөлөл шүүгчдийн багт орсон аж. Тэд спортын баг, тамирчин, дасгалжуулагчдыг оны эхнээс оролцсон тэмцээн, гаргасан амжилтыг нь бүртгэж, шилдгийг тодруулах юм. Тухайн жилд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинд олгодог “Бөртэ чоно” наадмын 2012 оны шилдгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарч байсан билээ. Тэгвэл спорт сонирхогчид болон спортын хорхойтнуудын хувьд энэ жилийн “Бөртэ Чоно”-ын эзнээр Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Г.Уранцэцэг болон саяхан Казахстанд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болсон У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шилдэг тамирчид тодорно хэмээн үзэж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)