
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос Казахстаны Хүнд атлетикийн холбоог 500 мянган ам.доллараар торгохоор болсон тухай мэдээллийг «Вашингтон-пост» сонинд нийтэлжээ. 2013 он гарснаас хойш тус улсын үндэсний шигшээ багийн есөн тамирчин сэргээш допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тиймээс Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос торгууль ногдуулж байгаа ажээ. Хэрэв тус улсын Хүндийн өргөлтийн холбоо торгуулийг төлөхгүй бол хүндийн өргөлтийн тамирчид дөрвөн жилийн турш олон улсын болон дэлхийн тэмцээнд оролцох эрхээ хасуулах юм байна. Улмаар Казахстаны хүндийн өргөлтийн тамирчид 2016 онд болох Рио де Жанейрогийн зуны Олимпийн XXXI дэх наадамд оролцож чадахгүй болох юм.
Сэтгэгдэл (0)