
Английн премьер лигийн хүрээнд өчигдөр “Манчестер Юнайтед” клуб талбай дээрээ хүснэгтийг тэргүүлэгч “Арсенал”-ыг хүлээж авлаа. Талбайн эзэд энэ тоглолтод хожвол байр ахих боломжтой байсан. Тиймдээ ч “Улаан чөтгөрүүд” хожихоос өөр сонголт байгаагүй. Тоглолтын 27 дахь минутад Рүүнийгийн булангаас өгсөн дамжуулалтыг Ван Перси мөргөж, энэ тулааны хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулсан юм. Ийн “Юнайтед” хожсоноор тавдугаар байрт орж ирлээ. Харин “Арсенал” улирлын хоёр дахь ялагдлаа хүлээсэн ч хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Энэ тоглолтын өмнө “хомоол хамагч”-ийн эгнээнд яваа “Сандерланд” талбай дээрээ “Манчестер Сити” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар улирлын долоо дахь оноогоо авсан. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Бардсли 21 дэх минутад оруулж, сүүлийн гурван тоглолтод хоёр хожлоо.
Сэтгэгдэл (0)