Авьяаслаг залуу хөлбөмбөгчөөр 15 настай Хашим Мастур тодорлоо

“Wonderkids-2014” буюу хамгийн авьяаслаг залуу хөлбөмбөгчийн жагсаалтыг Италийн “Милан” багийн 15 настай Хашим Мастур тэргүүлжээ. Өнгөрсөн жил “Режана”-гаас 500 мянган еврогоор худалдан авсан энэ хүү марокко гаралтай, Италийн иргэн ажээ. Мөн хамгийн авьяаслаг залуу 100 хөлбөмбөгчийн жагсаалтад Английн “Челси”-гийн долоо, “Каталон”-ы “Барселона”-гийн зургаа, Голландын “ПСВ”-гийн таван хөлбөмбөгч багтсан нь нэг багаас хамгийн олон тоглогч нэрлэгдсэн анхны тохиолдол болжээ.

Шилдэг залуу 10 хөлбөмбөгчийн жагсаалтыг танилцуулбал:


1.         Хашим Мастур («Милан») – довтлогч/довтлох чиглэлийн хагас хамгаалагч – 15 нас
2.         Юлиан Дракслер («Шальке») – довтлох чиглэлийн хагас хамгаалагч – 19 нас
3.         Деннис Прат («Андерлехт») – довтлох чиглэлийн хагас хамгаалагч – 19 нас
4.         Тонни де Вильена («Фейеноорд») – төвийн хагас хамгаалагч – 18 нас
5.         Хесе Родригес («Реал») – довтлогч – 20 нас
6.         Маркиньос («ПСЖ») – төвийн хагас хамгаалагч – 19 нас
7.         Ален Халилович («Динамо» Загреб) – довтлох чиглэлийн хагас хамгаалагч – 17 нас
8.         Лукас Окампос («Монако») – жигүүрийн хагас хамгаалагч – 19 нас
9.         Макс Майер («Шальке») – довтлох чиглэлийн хагас хамгаалагч – 18 нас
10.       Адриен Рабьо («ПСЖ») – төвийн хагас хамгаалагч – 18 нас

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)