Б.Оюунгэрэл ДАШТ-ээс медаль зүүсэн анхны мисс боллоо
- 2013-11-19
- Спорт
- 0
Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Бодибилдинг фитнесийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байгаа юм. Арваннэгдүгээр сарын 15-16-нд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 390 тамирчин өрсөлджээ. Харин ОУХМ Б.Оюунгэрэлийн хувьд өнгөрсөн наймдугаар сард Вьетнам Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс модель ангилалд хүрэл медаль хүртсэн билээ.Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (1)
tsetsgee (75.166.106.51)
43 ornii 400 tamirchnaas...Woooow mundag, bayar xurgie..