
ОХУ-ын Сочи хотноо ирэх онд болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр өрсөлдөж байгаа ажээ. Тэрбээр найман настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн байна. Мөн жил бүр зохион байгуулдаг уран нугараачдын тэмцээнээс хамтлагаараа алтан медаль хүртэж байжээ. 2011 онд Монте-Карлогийн олон улсын 34 дүгээр их наадамд есөн охины бүрэлдэхүүнтэй “Blue sky girls” гэдэг хамтлагаараа оролцож хүрэл цом хүртэж, БНХАУ-д хоёр жилд нэг удаа зохиогддог олон улсын тэмцээнд мөн хамтлагаараа амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болсон амжилттай юм. Хамгийн сүүлд Г.Нямгэрэл өнгөрсөн есдүгээр сарын 22-31-нд Болгар Улсын Несебар хотод болсон Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадамд оролцож багаараа үнэмлэхүй аваргаар шалгарч, гран- при шагнал хүртсэн юм.
Сэтгэгдэл (0)