Абу Дабигийн Гран пригийн сонин хачин

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо ОУЖБХ-ны гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Урьд өмнө зохион байгуулагдсан “Чингис хаан”, “Чиндао”-гийн гарн прид оролцогч улсын тоо 10-15-ын хооронд хэлбэлзэж байсан бол энэ удаа 35 орны бөхчүүд Абу Дабид цугларчээ.
Энэ тэмцээнд манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн дэд аварга Д.Амартүвшин тэргүүтэй долоон бөх барилдана гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч тэцээн эхлэхэд 60 кг-ынхны мэдүүлэгт Д.Амартүвшингийн нэр байгаагүй юм. Ингээд эхний өдөр манай М.Уранцэцэг тэргүүтэй таван бөх дэвжээнд гарч, нэг хүрэл медаль, хоёр шагналт байр эзэлсэн амжилт үзүүлэв.
48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн өрсөлдөгчөө цэвэр саван хагас шигшээд гарч ирсэн ч Францын залуу бөх Амандине Бучардад цэвэр ялагдсан. Хоёр бөх үндсэн цагт тэнцэж, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт франц бөх манай аваргыг цэвэр ялсан юм. Гэсэн ч Урнаа маань хүрлийн төлөө Бельгийн Амели Руссенуг цэвэр ялж, багийнхаа энэ өдрийн цорын ганц медалийг авчирлаа.
63 кг-ын жинд барилдсан манай Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг нар дагах барилдаанд учраа таарч, Б.Мөнгөнчимэг ялсан. Гэвч хүрлийн төлөө барилдаанд АНУ-ын Мартин Ханнад юуко, вазари алдан ялагдсан байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн манай Д.Алтансүх Гүржийн Георги Калдани, Их Британийн Колин Оатес нарыг ялаад энэ жинд түрүүлсэн ОХУ-ын Михайл Пуляевт ялагдсан байна. Дагах барилдаанд Алжирийн бөхийг ялаад хүрлийн төлөө Испанийн Сугой Уриартед ялагджээ. Эхний өдөр таван бөх нь финалдаж, гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн ОХУ багийн дүнг тасархай тэргүүлж явна.
Өнөөдөр манайхаас эмэгтэй 78 кг-д О.Жавзмаа барилдана. 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)