О.Насанбурмаа, С.Батцэцэг нар оноо бага алдсан бөхчүүдийн тоонд эрэмбэлэгджээ
- 2013-11-26
- Спорт
- 0
Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо буюу ФИЛА-аас өнгөрсөн есдүгээр сард Унгар Улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын текникийн үзүүлэлтүүдийг гаргасан байна. Хамгийн олон оноо авсан бөхөөр 51 кг-ын жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын бөх Сун Янан тодорчээ. Тэрбээр тэмцээний турш таван барилдаан хийхдээ нийтдээ 42 оноо авсан бол хамгийн бага оноо алдсан бөхчүүдийн жагсаалтыг Япон Улсын алдарт бөх Саори Ёшида тэргүүлэв. Түүнээс өрсөлдөгчид нь нэг ч оноо салгаж чадаагүй аж. Энэ жагсаалтын тавдугаар байрт Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа дөрвөн оноо алдсан үзүүлэлтээр бичигдэж, Соронзонболдын Батцэцэг 10 оноо алдсанаар есдүгээрт эрэмбэлэгджээ.ХАМГИЙН САЙН ХАМГААЛСАН БӨХЧҮҮД:
Саори Ёшида (Япон) 0
Maрианна Састин (Унгар) 2
Kaoри Ичо (Япон) 3
Наталья Воробьева (ОХУ) 3
Очирбатын Насанбурмаа (Moнгол) 4
Сун Янан (БНХАУ) 7
Екатерина Ларионова (Kaзахстан) 8
Aлисса Николь Лампе (АНУ) 9
Эри Тосака (Япон) 10
Шу Чен (БНХАУ) 10
Eмис Барка (Унгар) 10
Taйб Юсейн (Болгар) 10
Соронзонболдын Батцэцэг (Moнгол) 10

Сэтгэгдэл (0)