
АНЭУ-ын Абу-Даби хотод болсон жүдо бөхийн гранпри тэмцээнээс Дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 23-24-нд зохион байгуулсан тэмцээнд 35 орны 230 жүдоч 14 жинд өрсөлдсөн юм. Манай улсаас Д.Алтансүх, Б.Батгэрэл, М.Уранцэцэг, М.Бундмаа, Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, О.Жавзмаа нар хүчээ сорьсон. М.Уранцэцэг жиндээ тэргүүлж эхний тойрогтоо хийлж, хэсгийн аваргын төлөө Азербайжаны Айша Гурбанлиг цэвэр ялсан. Харин медалийн төлөөх барилдаанд Францын залуу бөх Амандине Бучардад ялагдсанааар дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд Бельгийн бөхийг юүко, иппон үнэлгээгээр буулган авч, хүрэл медалийн эзэн болсон юм.
Сэтгэгдэл (0)