
NBA-ын супер од Леброн Жеймс алдарт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмтэй хамтарч, MLS /Америкийн хөлбөмбөгийн лиг/- т Майамиг төлөөлөх хөлбөмбөгийн багтай болох хүсэлтэй байгаа ажээ. “Майами Хит”-ийн довтлогч энэ асуудлаар Бэкхэмтэй ярилцсан байна. Тэрбээр “Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Дэвид бид хоёр сайн найз болсон. Тиймдээ ч Майамийг төлөөлөх хөлбөмбөгийн багтай болвол үнэхээр сайн хэрэг. Бидний хэн хэн нь үүнийг сонирхож, хүсч байгаа. Одоогоор гэхдээ яриа төдий байгаа” хэмээжээ. Английн Премьер лигийн “Ливерпуль” клубт багахан хэмжээний хувьцаа эзэмшдэг Леброн Жеймсийн хувьд хэрэв энэ хүслээ биелүүлбэл спортод хөрөнгө оруулж буй хоёр дахь тохиолдол нь болох юм. Харин Бэкхэмийн хувьд өнгөрсөн тавдугаар сард зодог тайлсан бөгөөд өнгөрсөн сард болсон номын нээлтийн үеэр хөлбөмбөгийн багийн эзэн болсон хүсэл тээж явдаг тухайгаа олон нийтэд мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл (0)