Улс тунхагласны 89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлжээ

Анхдугаар Үндсэн хууль батлаж, Улс тунхагласны  89 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд аваргуудаар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдсанаас Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх үзүүрлэж Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүллээ.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр,  улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх,  улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, А.Бямбажав, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Monday компаний бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • eegii (202.179.5.130)

    2013-11-28

    anhaa vnen helsen bn yg l tegeed baigaa yum da ene jil sodnomdorj zaan awaasai sain boh do uulana

  • anhaa (202.21.106.106)

    2013-11-27

    zaalandaa l avraga yum daa zuleg nogoon devjeen deer bol zaanaa ch batlaj chadahgui yum daa. baterdene garidiin huriman deer sodnomdorjtoi surhii evlersen geh yum bilee